top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ФРАНЦ БАЯН ЯЗГУУРТАН БОЛОН ТҮҮНИЙ АСРАГЧ ХОЁРЫН АМЬДРАЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭСЭН THE “INTOUCHABLES” КИНОНЫ БОДИТ ТҮҮХ


The Intouchables буюу “Хүрч үл барам” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Оливье Накаче, Эрик Толедано нарын найруулсан Францын инээдмийн драм юм. Францаас гарч ирсэн хамгийн алдартай кинонуудын нэг болох энэхүү кино нь баян хөгжлийн бэрхшээлтэй язгууртан Филипп болон түүний туслах Дрисс хоёрын нөхөрлөлийн талаар өгүүлдэг.Киноны үйл явдал хэцүү амьдралтай Дрисс гэх залуу, баян эр Филиппийн асрагчаар ажилд орж тэд аажмаар бие биеийхээ амьдралын хэв маяг, өөрсдийн дутуу мэдрэмжүүдээ нөхөж байгаа нөхөрлөлийн гайхалтай бас гунигтай мөчүүдийг дүрслэн үзүүлдэг.

Тус киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Филиппийн дүр нь язгууртны гэр бүлд төрсөн Францын бизнесмен “Philippe Pozzo di Borgo” хэмээх хүний бодит түүх юм. Филипп бол Францын гүнгийн хүү бөгөөд өвлөн авсан баялгаас гадна шампанскийн бизнес эрхэлдэг ухаалаг бизнесмен юм. 1993 онд тэрээр өөрийн “хобби” болох спорт шүхрээр бууж байхдаа осолд орж нуруундаа хүнд гэмтэл авснаар хөл нь мэдээгүй болж тэр үеэс эхлэн тэргэнцэр дээр суужээ. Эхэндээ хөгжлийн бэрхшээлтэй болсонтойгоо эвлэрч чадаагүй бөгөөд хүчилтөрөгчийн савны хоолойг хүзүүндээ ороож амиа хорлохыг хүртэл оролдож байжээ. Харин түүний амьдралын хэцүү үед нэгэн хувийн асрагч Алжир улсын цагаач Абдель Селлоутай гэх залуу орж ирснээрФилипп амьдралын үнэ цэнэ, хүсэл эрмэлзлээ буцаан олж авсан байна. Филиппийн хувийн асрагч Абделийн хувьд өөрийн эх орон Алжирт хэцүү амьдрал дунд өссөн бөгөөд багагүй хэрэг төвөгт холбогддог нэгэн байжээ. Тиймээс түүнийг ар гэрийнхэн Франц улсад амьдардаг хамаатныхруу нь явуулсан боловч Францад ирээд амьдрал нь сайжраагүй байна. Абдель тогтсон ажилгүй, нийгмийн халамжийн мөнгөөр амь зуудаг байсан нь Францын визээ алдах эрсдэлд хүргэжээ. Яг энэ үедээ хувийн асрагчааражиллах зарын дагуу очиж уулзсан нь түүний ирээдүйн сайн найз Филипп тэр хоёрын амьдралын гайхалтай түүхийн эхлэл болжээ.

Хожим баян язгууртан Филипп дурсамж номдоо би өөрийн биеэр Абделтэй ажлын ярилцлага хийсэн,түүний шулуун шударга байдал, үл хүндэтгэсэн хошигнол нь надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн тул би ажилд авсан. Учир нь хүн бүр намайг өрөвдсөн эсвэл шууд харьцахаас эмээдэг байсан нь намайг нийгмээс алхам алхмаар тусгаарлаж байлаа. Харин Абдель ирсэн өдөр би өөрийгөө өрөвдөлтэй гэж бодохоо болсон гэж ярьжээ.


Мөн Кино бүтээгчид кинон дээрх Филипп болон Дриссийн дүрүүдийн хооронд гарч байгаа ихэнх үйл явдлууд бодитой жишээ ньтэр хоёрын анхны уулзалтад Абдель Филиппийн ширээн дээрээс үнэт чулуун өндөг хулгайлж авсан, ажилд орсныхоо дараа гадуур машинтай давхиж хууль зөрчиж байгаа, үдэшлэгийг тэс өөрөөр зохиож байгаа зэрэг киноны үйл явдлууд бүгд болсон явдал гэж тодотгожээ. Харин зарим үйл явдлуудыг киног илүү сонирхолтой болгох үүднээс зохиомлоор нэмсэн байна. Жишээ нь Филиппийн хөл юу чмэдрэхгүй байгаа эсэхийг шалгахын тулд Дрисс халуун усхөл дээр нь асгаж байгаа гэх мэт үйлдлүүд нь зохиолын нэмэлт элементүүд байсан гэжээ.

Мөн бодит амьдрал дээр Филипп, Абдель нар Мароккод амралтаар явж байхдаа эхнэрүүдтэйгээ танилцсан байна. Үүний дараа Абдель эхнэрийнхээ хамт Алжирт суурьшиж, Филипп Мароккод эхнэрийн хамт амьдрах болсон байна. Филипп 1998 он хүртэлх өөрийн амьдралыг бичсэн "Хоёр дахь салхи” нэртэйдурсамж ном бичиж хэвлүүлсэн бол Абдель 2012 онд "Чи миний амьдралыг өөрчилсөн" гэх нэртэй өөрийн дурсамж номоо хэвлүүлжээ. Түүнчлэн Абдель жил бүр гэр бүлийн хамтаар Морокко руу найзындаа зочилдог уламжлалтай болжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page