top of page

ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ЧАНГАРНА

Манай улсын иргэд гаднын улс орнуудыг зорихдоо өөрийн гар тээш болон үндсэн ачаанд баглах эд зүйл дээр анхаарач тухайн улсын хууль тогтоомжыг мөрдөх шаардлагтай. Учир нь сүүлийн үед Франкфуртын нисэх буудлын гаалийн шалгалтаар гаднын иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс их согтууруулах төрлийн зүйл, мах, тамхи болон бусад хориотой эд зүйлийг нэвтрүүлэх явдал их гарах болсон. Дээрх зөрчлөөс болж зорчигчид зөвшөөрөгдсөн хэмжээнээс их бараа бүтээгдэхүүнийг гаальд мэдүүлэх, тэр хирээр онцгой албан татварыг төлөхөөс гадна нуун дарагдуулсан хэргээр торгууль төлөх эрсдэлтэй.



Тиймээс хилийн хяналтыг чангатгах талаар Герман улсын гаалийн цахим сайтад мэдээлсэн байна. Түүнчлэн ХБНГУ-ын хилээр зорчигчид 22%-аас дээш хатуулагтай согтууруулах төрлийн зүйл 1 литр, түүнээс доош бол 2 литрийг нэвтрүүлэх эрхтэй байдаг бөгөөд 200

ширхэг янжуур тамхи буюу 1 блок тамхийг хувийн хэрэгцээнд нэвтрүүлэх боломжтой бөгөөд мансууруулах бодис зөвшөөрөгдөөгүй эм бэлдмэл, мах махан бүтээгдэхүүн хориотой.



コメント


bottom of page