Финландад 12 настай хүү ангийнхаа охиныг буудан хөнөөж, мөн хоёр хүүхдийг хүнд шархдуулсан хэрэг гарлаа. Энэ хэрэг өчигдөр буюу 4-р сарын 3-ний өдөр гарсан бөгөөд Финланд даяар цочролд ороод байна. Хэрэг үйлдсэн хүүг “Helsinkis”-ийн хойд хэсгийн Siltamaki дүүрэгт хэргийн газраас бараг 4 км зайд байхад нь баривчилжээ. Хүү цагдаад өгсөн эхний мэдүүлгээрээ өөрийгөө тухайн хохирогч хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан гэж мэдүүлжээ.
Цагдаа нар хүн амины хэрэг, аллага үйлдэхийг завдсан хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байна. Гэвч сэжигтэн насанд хүрээгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Тиймээс нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн сэжигтэн 12 настай хүү хамаатныхаа хүний бууг ашигласан болохыг тогтоожээ. Түүнчлэн Финландад галт зэвсэг эзэмших иргэдийн тоо маш өндөр байдаг байна. Тодруулбал 20 нас хүрсэн хүн тодорхой хууль журмын дагуу галт зэвсэг эзэмшиж болдог. Түүнээс гадна 15-аас дээш насны өсвөр үеийхэнд бусдын галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл авчболдог байна.
Comments