top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

УНГАР УЛСАД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Унгарын газрын тосны MOL компанийн мэдэгдсэнээр онцгой албан татварын хоёр дахь шат хэрэгжиж шатахууны үнэ нэмэгдэхийг мэдэгдлээ. Мэдээллээс үзэхэд дизель түлш, бензиний дундаж үнэ литр тутамдаа 21 форинтээр (0.055 евро)-оор өсөх төлөвтэй байгаа бөгөөд одоо 95 бензиний дундаж үнэ литр нь 558 форинт (1.47 евро), дизелийн түлш литр нь 587 форинт (1.55 евро) үнэтэй байгаа юм.



Шатахууны үнэ нэмэгдсэн тохиолдолд литр тутамд 579 форинт (1.53 евро) болон Дизель түлшний үнэ литр тутамд 608 форинт (1.60 евро) болох юм. Мэргэжлийн мэдээллийн Benzin.sk портал сайтын мэдээлснээр 1-р сарын эхний өдрүүдэд 95 бензиний дундаж үнэ литр нь 1.55 евро байсан бол дизель түлшний дундаж үнэ 1502 евро байсан гэж бичжээ. Мөн Сербид бензиний үнэ дээд тал нь литр нь 1.65 евро байгаа бол 95 бензиний үнэ литр нь 1.48 евро байна. Энэ нь бүс нутагтаа хамгийн үнэтэй шатахуун худалдаал байгаагаараа Унгар улс хоёрдугаарт орж байгаа юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page