Унгар улс цахилгаан батарейны үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт ордог. Тэгвэл удахгүй хоёр дугаар байранд бичигдэнэ гэж Унгарын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Тус мэдэгдэлдээ Германы дээд зэрэглэлийн гурван автомашин болох Audi, Mercedes, BMW авто машины үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах болно гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн өнөөдөр Унгар улс хүн амын тоогоор дэлхийд 95-д жагсдаг ч батарей үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа нь хүчирхэг үйлдвэрлэгч гэдгийн нотолгоо гэдгийг хэллээ.
Мөн Унгарын цахилгаан батарей нийлүүлэлтийн том түнш нь Хятад улс юм. Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч компаниуд 2023 онд зүүн европын бүс нутагт хамгийн их хөрөнгө оруулалт буюу7.6 тэрбум ам.долларыг Унгарын эдийн засагт оруулжээ
Comentários