top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

УНГАР, СЛОВАК УЛСУУДАД МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧ БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Австри улс мал амьтны хөл, амны (Maul und Klauenseuche ) шүлхийн тархалтаас сэргийлж Унгар, Словак улстай хиллэдэг 24-н боомт гарцыг хаалаа. Тодруулбал Унгар улсад сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа уг шүлхий өвчний дэгдэлт бүртгэгдэж мал үржүүлгийн фермүүд онцгой хяналт тогтоосон. Мөн Словак улсад гурван ферм дээр уг өвчин илэрсэн тул онц байдал зарлажээ.

Тус өвчин нь малаас хүнд халдах эрсдэлгүй боловч үхэр, гахай, хонь, ямаа зэрэг туурайтан амьтдад халдварлаж цэврүүт өрөвслийн шинж тэмдэг илэрч олноор үрэгдэх аюултай юм. Түүнчлэн Австри онцгой байдлын тусгай нэгжийг Словакийн хилд байршуулж ариутгал халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн байдалд шилжээд байгаа юм.

Унгар, Словак улсад уг өвчин эрчимтэй тархаж хэдэн мянган мал амьтныг устгалд оруулаад байна. Тиймээс Австри улс мал, мах, сүү, амьтны гаралтай бүтээгдэхүүний импортыг 2025.05.20 хүртэл бүрэн хориглолоо.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page