Европ даяар өрнөж буй цагаачлалтай холбоотой хэлэлцүүлгүүд үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд Унгарболон Нидерландын засгийн газар Европын холбооны цагаачдын нэгдсэн бодлого, хуулиас татгалзах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал Унгар улс ЕХ-ны орогнол олгох хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн ч хэрэгжүүлэхгүй. Түүнчлэн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан: Герман улс хууль бус цагаачлалын эсрэг бүх хилээ хянаж эхэлсэн нь маш зөв бөгөөд тусгаар улсын аюулгүй байдлын төлөө ЕХ-ны зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцолжээ.
Мөн Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони цагаачлалын хямрал Итали улсад часуудал болоод байгааг олон нийтийн цахим сүлжээгээр өөрийн байр сууриа илэрхийлдэг. Үүнтэй холбоотойгоор барууны хэвлэлүүд Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Нидерландын Вилдерс, Унгарын Орбан нартай үзэл санааны хувьд нийцдэг бөгөөд ЕХ-ны цагаачлалын хуулиас татгалзах дараагийн хүчтэй улс төрч байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Харин ЕХ-ны Комиссын хэвлэлийн төлөөлөгч “Анитта Хиппер”хэлэхдээ ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Нидерланд, Унгар улс Европын зөвлөлд хүсэлт гаргаж болно. Гэхдээ энэ нь урт удаан үйл явц бөгөөд албан ёсоор шийдэгдтэл Нидерланд, Унгар улсууд Европын одоогийн хууль тогтоомж, орогнол олгох дүрмийг бүрэн дагаж мөрдөх үүрэгтэй гэжээ.
Comments