top of page

УЛААН ТЭНГИСТ ХУДАЛДААНЫ ХӨЛӨГ ОНГОЦНУУД ДАЙРАЛТАД ӨРТСӨӨР БАЙНА

Украйны дайнаас үүдэлтэй Ази Европын худалдааны гол зам Улаан тэнгис болоод байгаа билээ. Тодруулбал Ази Европыг холбосон худалдаа наймааны гол урсгалыг усан тээврээр нугалж байгаа юм. Тэгвэл Ойрх дорнодод Палестин, Израилийн хооронд үргэлжилж буй хурцадмал байдлын үр дүнд “Yemeni group Houthis” зэвсэгт бүлэглэл худалдааны хөлөг онгоцнуудыг онилж эхэлснээр асуудалөдөр ирэх тусам хурцдаж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Улаан тэнгисийн мөргөлдөөний улмаас Ази-Европын худалдааны 40 гаруй хувьд сөргөөр нөлөөлж их хэмжээний хохирол амссаар байна.



Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд заналхийлэх нөхцөл байдалд байна гэсэн үг юм. Уг нөхцөл байдлын улмаас Европын орнуудад эрчим хүчний өртөг улам нэмэгдэж, тээвэрлэлт хойшлогдож, инфляцын өсөлтөөс болж хүүгийн түвшин буурахгүй байна. Харин Ази тивд Европоос хийсэн худалдан авалтын үнэ төдий чинээгээр нэмэгдэж эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Үүний гол хохирогч нь хэрэглэгч болон жижиг бизнес эрхлэгчид гэж дүгнэж болох юм.

Comments


bottom of page