Германд жилд нэг хүн 230 өндөг иддэг гэсэн тооцоо бий. Супермаркетын хувьд өндөгний сонголт маш их тул ялгаж худалдан авалт хийх хүндрэлтэй байдаг. Өндөг бол амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүн тул савалгаа дээрх тэмдэглэгээг маш сайн анзаарах хэрэгтэй. Ингээд уншигч та бүхэнд дараах өндөгний зөвлөмжүүдийг хүргэж байна.
Өндөг дээрх код: "0-DE-1234567" 2004 оноос хойш түүхий өндөгнүүдийг “код” буюу шошготой
Европын холбооны аль улсаас гаралтай болохыг харах боломжтой.
DE = Герман, AT = Австри, IT = Итали, NL = Нидерланд гэх мэт
Өндөгний кодын эхний тоо бол маш чухал тухайн өндөглөгч тахиаг хаана ямар орчинд ямар тэжээл өгч байгааг илтгэх болно.
КОД-0 BIO ӨНДӨГ "Органик"
Өндөглөгч тахиаг торонд байлгахгүй, чөлөөтэй задгай жүчээнд тэжээсэн гэж ойлгож болно. Хуулиар генетикийн инженерчлэл хийхийг зөвшөөрдөггүй, жүчээний гуравны нэг нь сүрэл, модны холтос эсвэл элсээр дүүрсэн байх ёстой. Био өндөгний тахианы хувьд 1 мкв зургаан тахиа ноогддог. Хамгийн чухал зүйл болох тухайн тахианы хоол тэжээлийн хувьд экологийн аргаар үйлдвэрлэсэн ургамлын тос хэргэлдэг. Өвдсөн тохиолдолд байгалийн гаралтай эмийн ургамлаар эмчилдэг.
КОД-1 FREILANDHALTUNG ӨНДӨГ
“Чөлөөт орон зайн”
Тахиаг чөлөөтэй жүчээнд тэжээдэг боловч органик тахианыхаас өндөглөх зай багатай илүү хязгаарлагдмал орчинтой. 9 ширхэг тахиа нэг квадрат метр талбайг хуваах ёстой. Био өндөгний тахианаас ялгаатай нь органик тэжээл хэрэглэдэггүй техникийн үйлдвэрийн хаягдал өөх тосыг тэжээлд нэмсэн байдаг.
КОД-2 BODENHALTUNG ӨНДӨГ
“Газар дээрх”
Тус Bodenhaltung тэмдэглэгээтэй өндөгний үйлдвэрлэлийн тахианууд зөвхөн саравчинд амьдардаг. Мөн 18 ширхэг тахиа нэг квадрат метр талбайд байрлана. Био эсвэл Freilandhaltung тахианаас ялгаатай нь “Bodenhaltung” тахианууд хөдөлгөөн хийх талбай байхгүй, тэжээлийн хувьд хоолны үлдэгдэл, хогоор тэжээдэг.
Түүнчлэн өндөг агуулсан боловсруулсан бүтээгдэхүүний хувьд ЕХ-ны BIO тэмдэглэгээг шалгаж байх хэрэгтэй.
Commentaires