top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

"ТА НАРЫН ЦАГ ДУУССАН" ТРАМП HUTHI-TERRORIST БҮЛЭГЛЭЛД ХҮЧТЭЙ ЦОХИЛТ ӨГЛӨӨ

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Бямба гарагийн орой өөрийн цахим хуудсанд “Өнөөдөр би АНУ-ын цэргүүдэд Huthi террористуудын эсрэг бүх хүчээрээ довтлохыг тушаалаа” гэж мэдэгдсэний дараа АНУ цэргийн ажиллагаа эхлүүлж F-18 сөнөөгч онгоцнууд довтолгоог эхлүүлсэн байна. АНУ-ын сөнөөгч онгоцнууд террорист бүлэглэлийн цэргийн баазууд, удирдагчид болон пуужингийн байрлалд хүчтэй цохилт өгчээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны томоохон хэмжээний цэргийн ажиллагаа юм. Мөн тэрээр Иранаас санхүүждэг тус бүлэглэл Израиль руу удаа дараа пуужин харваж олон зуун хүнийг хороож, дэлхийн эдийн засагт "олон тэрбум долларын хохирол учруулсан" гэдгийг онцоллоо. Түүнчлэн Трамп Ираны эрх баригчдад хандан “Хэрэв та бүхэн Хутигийн террористуудад дэмжлэг үзүүлсээр байвал Америк улс Ираныг хариуцлагад татах болно гэдгийг хатуу анхааруулж байна гэжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр АНУ-ын бөмбөгдөлт нь Huthi-ийн эсрэг эхний цохилт бөгөөд цаашид үргэлжилж болзошгүй гэдгийг онцолжээ. Тус довтолгоонд 13 хүн нас барж, есөн хүн шархадсан гэж "Huthi“ бүлэглэл мэдээлээд өшөөгөө авна гэж сүрдүүлээд байна.

ТОДРУУЛГА: Huthi террорист бүлэглэл нь Йемений засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг исламын зэвсэгт бүлэглэл бөгөөд Саудын Араб, АНУ, Их Британи зэрэг орнуудын эсрэг дайсагнасан байр суурьтай террорист бүлэглэл юм.


JOURNAS мэдээллийн пэйж хуудсаа дагаарай.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page