top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

СҮҮЛИЙН 5 ЖИЛД ГЕРМАНЫ НИЙГМИЙН ТАЙВАН БАЙДАЛ МЭДЭГДЭХҮЙЦ АЛДАГДЖЭЭ

Сүүлийн үеийн INSA судалгаагаар Германы иргэдийн дунд нийгэмд гарч байгаа гэмт хэргийн айдас, түгшүүр нэмэгдсэн үр дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын 38 хувь нь гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр болсон гэж хариулсан бол 47 хувь нь сүүлийн таван жилийн хугацаанд олон нийтийн газар илүү аюултай, тайван бус байдаг гэж хариулжээ. Мөн 30 хувь нь өөрсдөө эсвэл тэдний найз нөхөд, гэр бүлийн гишүүд нь ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болж байсан гэж хариулсан байна. Үүнээс гадна, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсан нь ажиглагджээ. Тодруулбал судалгаанд оролцогчдын 55 хувь нь цагдаа нар хяналтаа алдсан гэж үзсэн байна.

Тус судалгаа нь INSA буюу “Institut für neue soziale Antworten” гэх Германы судалгааны институт юм. INSA нь улс төр, нийгэм, зах зээлийн судалгааг явуулдаг бөгөөд Blitzumfrage буюу иргэдийн дунд түргэн судалгаа явуулж тухайн цаг үеийн асуудлуудаар олон нийтийн санаа бодлыг хурдан хугацаанд тодорхойлдог байгууллага юм.

Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page