top of page

СЕНА МӨРНИЙ УСНЫ НЯНГИЙН ХЭМЖЭЭ ИХСЭЖ ТӨЛӨВЛӨГДСӨН ТРИАТЛОНЫ СЭЛЭЛТИЙН ХЭСГИЙГ ЦУЦАЛЛАА.

Олимпын наадмын зохион байгуулах комисс Сена мөрний усан дахь E.Coli болон нянгийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байж болзошгүй байгаа тул Триатлоны тэмцээний сэлэлтийн танилцах хэсгийг цуцалсан байна.  Учир нь нээлтийн үеэр маш их бороо орсон нь үерийн ус сена мөрний усны түвшинг нэмэгдүүлсэн. Мөн бямба гарагт өдөржингөө үргэлжилсэн борооны улмаас усны чанар муудсан байж болзошгүй гэж мэдэгдлээ. Тиймээс тамирчдын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавихыг онцолж, дахин Сена мөрний усыг шинжилгээнд хамруулсны дараа Триатлоны төрлийн сэлэлтийн хэсгийг Сена мөрөнд хийх эсэх шийдвэрийг гаргах юм байна.


Хэрэв шинжилгээний дүн сайн гарвал зохион байгуулагчид төлөвлөгдсөн тэмцээнүүд Мягмар, Лхагва гарагт хэвийн болно гэдгийг хэллээ. Олимпын наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Францын Засгийн газар Сена мөрнийгтриатлоны усанд сэлэлтийн хэсэг, усан сэлэлтийн марафон зэрэг арга хэмжээг зохион байгуулахад хангалттай цэвэр гэж мэдэгдээд байсан юм.

Парис хот Сена мөрнийг олимпын наадамд бэлтгэхийн тулд 2015-н оноос 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Парисын төв хэсэгт газар доорх ус хадгалах асар том байгууламж, ойр орчмын бохирын дэд бүтцийг шинэчлэх, бохир ус цэвэрлэх байгууламжийг сайжруулах зэрэг ажлууд багтжээ.

 


Comments


bottom of page