ISS-ын сансрын станцын хаягдсан зай Герман улсын дээгүүр нисэж Атлантын далайд унасан байна. Энэ тухай Бундесверийн сансарын нөхцөл байдлын төвийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Тус сансарын дууссан зай нь Германы зарим хэсэгт гэрэлтдэг биет хэлбэрээр ажиглагдсан бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд орохдоо шатаж, тэнгэрт гялалзаж харагдсан байна.
Холбооны Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах албаны мэдээлснээр ямар нэгэн хохирол учраагүй уг хаягдал батрей нь авто машины хэмжээтэй ойролцоо бөгөөд 2600 кг жинтэй. Ойролцоогоор 100 километрийн өндөрт дэлхийн агаар мандалд орсны дараа задарч дэлхийн гадаргуу дээр унасан гэж таамаглаж байгаа юм байна.
Comments