top of page

ПРАГА ХОТЫН ХАМГИЙН ЭРТНИЙ “МАСАРИК” ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДЛЫН ШИНЭЧЛЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Прага хотын Масарик галт тэрэгний буудлын шинэчлэлийн ажил эхэлсэн, үйл ажиллагаа тасалдахгүй байгаа хэдий чхязгаарлалт хийж байна. Шинэчлэлийн өөрчлөлтийн тухайд Прага хотын төв Флоренц автобусны буудалтай илүү сайн холболттой болгох, 7-н замыг 9 болгох гэх мэт өргөтгөлийг хийж байна. Дээрх сайжруулалтыг 2027 онд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Зардал нь 3.39 тэрбум крон буюу 138 сая евро төсөвлөсөн. Засварын дараа Прага хотын хамгийн эртний галт тэрэгний буудал илүү ачаалал даах чадвартай болох.



Мөн зорчигчдод зориулсан шинэ хүлээлгийн танхимтай байхаар төлөвлөжээ. Мөн төмөр зам, бүх технологи, агаарын шугам, цахилгаан хангамжийг солино. Масарик нь Прага хотын хамгийн эртний галт тэрэгний буудал юм. Анхны галт тэрэг 1845 оны 8-р сард тэнд ир байжээ. Тус вагон буудал Чехословакийн анхны ерөнхийлөгч Tomáš Garrigue Masaryk-ийн нэрээр нэрлэгджээ.

Comentários


bottom of page