Прага хотын метроны C ба D шугамд жолоочгүй автомат 69 галт тэрэг явуулах төлөвлөгөөг баталлаа. Хотын төлөөлөгчдийн олонхын саналаар шийдсэн бөгөөд тэд роботууд аюулгүй программын дагуу ажиллана гэж үзжээ. Мөн 2063 он хүртэлх ашиглалтын зардлыг оруулаад 86 тэрбум кроны зардал гарах тооцоолол гарсан байна.
Тус жолоочгүй хөдөлгөөнд оролцох D шугамын эхний хэсэг болон С шугамыг бүх Галт тэрэгнүүд 2029 он гэхэд бэлэн болох бөгөөд Прага хотын орлогч дарга Zdenek Hrib хэлэхдээ өнөө үед автоматжуулаагүй галт тэрэг худалдаж авах нь утгагүй гэдгийг онцолсон байна. Түүнчлэн одоогийн метронууд 2034-2040 оны хооронд ашиглалтын хугацаа дуусаж байгаа тиймээс солих төлөвлөгөө шаардлагатайг хэлсэн юм.
Мөн хотын олонх удирдлагуудын үзэж байгаагаар хөрөнгө санхүүгээс эхлээд санаа зовоосон асуудлуудыг үл харгалзан энэхүү шийдвэр нь хотын метроны системийг автоматжуулахад чухал алхам болж, нийтийн тээврийг сайжруулах технологийг ашиглан дэлхийн чиг хандлагыг тодорхойлно гэж үзэж байна.
Comments