ПАРИСЫН ОЛИМПЫН ҮЕЭР ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭ НЭГ ШӨНИЙН 150 ЕВРОГООС ЭХЭЛНЭ
- Creator
- Jan 15, 2024
- 1 min read
Updated: Mar 23, 2024
Парисын зочид буудлууд 2024 оны Олимпод зориулан нэг шөнийн үнийг 2-3 дахин буюу эхлэх үнэ хонгийн 150 евро байхаар нэмээд байна. Энэ нь Францын засгийн газраас нийслэл хотод олимп зохион байгуулах үед зочид буудлууд улсдаа төлөх шөнийн цагийн татварыг гурав дахин нэмэгдүүлэх болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.
Парис дахь жуулчны татвар хэвийн үед хамгийн энгийн зочид буудалд нэг шөнийн 0.25 еврогоос дээш, тансаг зэрэглэлийн газруудад нэг шөнийн 5-6 евро хүртэл хэлбэлздэг бол засгийн газар энэ төлбөрийг 2024 оны төсвийн нэг хэсэг болгон гурав дахин нэмэгдүүлсэн нь үнэ өсөх гол шалтгаан гэж үзэж байгаа юм. Мөн уг үнийн өсөлт нийтийн хоол, зочид буудлын холбоод салбарын өрсөлдөх чадвар, Францын нэр хүндэд бас нэг цохилт боллоо" гэж мэдэгджээ.
Comments