Франц улс 2024 онд жуулчдын татварыг 200 хувь нэмсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Францын иргэд олимпын наадмаар эх орноо сурталчлах биш харин ч гаднын жуулчдад хэт өндөр өртөг бүхий үйлчилгээг санал болгож байгаа нь сайн зүйл биш гэдгийг хэлж байгаа юм. Мөн зөвхөн жуулчдын татварыг нэмээд зогсохгүй үйлчилгээний газрууд болох нийтийн хоол, зочид буудлын бизнес эрхлэгчдийн татварыг нэмсэн байна.
Энэ татварын нэмэгдлийг Францын засгийн газраас тайлбарлахдаа нийтийн тээвэр, хот тохижилт, зохион байгуулалтыг санхүүжүүлэх асуудалтай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн Зочлох үйлчилгээ, нийтийн хоолны салбарыг төлөөлдөг холбоодын мэдэгдэлд үйлчилгээний газрууд жуулчдын хамгийн эхний буруутгах бай болж байгааг хэлж байгаа юм. Түүнчлэн бүс нутгийн тээврийн газар олимпын наадмын үеэр нэг нийтийн тээврийн тасалбар болон метроны үнийг хоёр дахин нэмэгдүүлж магадгүй байна.
Comentarios