top of page

ПАРИСЫН ОЛИМПОД ХОЁР ТРАНСЖЕНДЕР БОКСЧИН ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ЕВРОПЫН ЦАХИМ ОРЧИНД БАГАГҮЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖ БАЙНА.


Парисын олимпын нээлтийн ёслолын хэсэгт Да Винчигийн алдарт "Сүүлчийн зоог"-ийн дүрд олон хачин хүмүүс тоглуулсан гэж европ тэр дундаа Францын ард түмэн дургүйцлээ маш ихээр илэрхийлсэн. Тэгвэл үүний дараа Парис-2024 бас нэгэн хүчтэй эсэргүүцлэтэй тулгарч байна. Тодруулбал Олимпын наадамд хоёр трансжендер боксчин болох Алжир улсын тамирчин  Имане Кхелиф болон Тайвань улсын боксчин Лин Ю-Тин нар оролцож байгаа нь европын цахим ертөнцөд хэл ам дагуулаад байна. Цахим орчинд хүмүүс нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байна гэсэн бол зарим үзэгчид орчин үеийн ойлголтоос залхаж байгаагаа илэрхийлж байхад нөгөө тал нь дэмжиж байна.

Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө: ОУОХ-оос ямар нэгэн хүний эрхийн талаар тайлбар хийхгүй. Эмэгтэйчүүдийн ангилалд оролцох шаардлагыг тамирчид хангасан бөгөөд Паспортынх нь дагуу тэд эмэгтэй гэсэн бүртгэлтэй. Мөн тэд гэнэт гарч ирээгүй, олон жил энэ спортын талбарт байсан. Холбооны дүрмийн дагуу оролцох эрхтэй. Тэд бол эмэгтэйчүүд гэж мэдэгдлээ.

Харин үзэгчид:

  • бокс бол бүрэн контакттай хүчний, тулааны спорт. Хэдийгээр тэд Паспорт дээрээ эмэгтэй гэж бичигдсэн ч төрөлхийн эмэгтэйчүүдээс бие махбодынхувьд давуу талтай байдаг нь маргаангүй үнэн юм.

  • Хамт өрсөлдөж байгаа тамирчдын амь насанд аюултай нөхцөл байдал байж болно. Гар атгах хүч нь жирийн эмэгтэйчүүдийнхээс илүү өндөр, зарим тохиолдолд эрэгтэй хүч нь өөрчлөгдөөгүй хэвээр байдгийг тогтоосон судалгаа хүртэл байдгийг бичсээр байна.

Алжирын тамирчин Имане Хелиф пүрэв гарагт 66 кг-ын жинд Италийн Анжела Каринитэй өрсөлдөх бол Ю-Тин баасан гарагт 57 кг-ын жинд тулалдана.

 


댓글


bottom of page