Арав гаруй жил завсарласны дараа уламжлалт “Зөөгчийн гүйлт” Парис хотноо дахин боллоо. Зохион байгуулагч Парис хотын захиргаа Олимпын наадамд бэлтгэхээс гадна үйлчилгээний ажилчдын ур чадварыг сонирхолтой байдлаар харуулахыг хүссэн байна. Тэмцээнд 200 гаруй зөөгч дугуй хэлбэртэй тавцан дээр нэг аяга кофе болон нэг стакан ус, нарийн боовны хамт тавиад асгахгүйгээр хоёр км-ийн зайнд уралджээ.
Уралдаанд зөөгчдийн уламжлалт ажлын хувцас буюу хар өмд, цагаан цамцтай оролцдог. Зөөгчийн тавиур нь дугуй хэлбэртэй байх ёстой гэсэн үндсэн дүрэмтэй аж. Мөн уламжлалыг сэргээснээр Парисын Олимпын наадмын өмнө жуулчдыг татах энтертайнмент үзүүлбэр гэж хэлж болох юм. Мөн Парис хотын захиргаа сүүлийн жилүүдэд цар тахлын сайн ажилласан Францын зөөгчдийг сурталчлахыг хүссэн гэдгийг онцоллоо. Хамгийн сүүлд 2011 онд “Зөөгчийн гүйлт” тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд үүний дараа ивээн тэтгэгчгүйн улмаас 13 жил завсарлаад байсан юм.
Comments