Парисын гудамж үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөх ёстой гэж хотын удирдлагууд үзэж байгаа бөгөөд эхний ээлжид том оврын тээврийн хэрэгсэл болон жийп машины зогсоолын төлбөрийг 10-р сарын 1-ээс эхлэн нэмжээ. Тодруулбал Парисын төвд том оврын авто машин болон, жийп машин 1 цагийн зогсоолын төлбөрт 18 евро, зургаан цаг зогсоход 225 евро төлөх юм.
Шинэ журмын хяналтын тухайд жолооч эхлээд машиныхаа дугаарыг цаг, машины жин тооцох зогсоолын автомат төхөөрөмжийн бүртгэл хэсэгт оруулах шаардлагатай. Үүний дараа автомат төхөөрөмж маш богино хугацаанд автомашины улсын дугаарыг ЕХ-ны тээврийн хэрэгслийн мэдээллээс шүүж машины жинг тодорхойлох юм. Гэхдээ тус журам нийслэлийн оршин суугчид, бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарахгүй, төвөөс гадуурх зогсоолын тасалбар арай хямд байх юм.
Түүнчлэн Парис хотын дарга Anne Hidalgo: том оврын тээврийн хэрэгсэл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй, нийтийн эзэмшлийн зай талбайг их эзэлдэг гэх мэт маш олон сөрөг талтай. Мөн Парист дугуйн замын сүлжээ нэмэгдэж байгаа нь автомашины эгнээ, зогсоолын тоог цөөрүүлж байна гэсэн үг. Хотод ногоон байгууламж шинээр бий болж, явган зорчигчдын аюулгүй байдлын үүднээс авто машины 30 км/цагийн хурдыг хотын ихэнх хэсэгт тогтоосон. Жил гаруйн өмнө бид иргэдийн санал асуулгаар Парист цахим скутер түрээсийн үйлчилгээг зогсоосон гэх мэт шийдвэрүүд бүгд Парис хотын иргэдийн төлөө гэж мэдэгджээ.
Comments