top of page

ПАРИС 2024 ОЛИМПЫН НААДМЫН АВАРГУУДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОЛОН НИЙТЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ


Дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадмын бас нэгэн араг хэмжээ бол медаль авсан орон орны баг тамирчид баяраа тэмдэглэх гайхалтай мөч байдаг. Медаль авсан баг тамирчид тусгайлан зассан газарт гэр бүл, найз нөхөд, дэмжигчидтэйгээ уулзан мэндчилдэг уламжлалтай билээ.



Тэгвэл Аваргуудын цэцэрлэгт хүрээлэнг Эйфелийн цамхгийн доор байрлах цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна. Аваргуудын цэцэрлэгт хүрээлэн 7-р сарын 29-ний Даваа гарагаас 8-р сарын 10-ны Бямба гараг хүртэл олон нийтэд нээлттэй байх боловч 8-р сарын 2-ны Баасан гарагаас 8-р сарын 4-ний ням гарагийн хооронд амрах юм байна.



Олимпын наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн зочид наадмын гайхалтай мөчийг медаль авах 1000 гаруй тамирчидтай хамт тэмдэглэж баярын оргилуун дарс өргөх боломжтой бөгөөд цэцэрлэгт хүрээлэн үнэ төлбөргүйн дээр 130,000 орчим хүний багтаамжтай байх юм.


Comments


bottom of page