top of page

ОРЧИН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГ ПРАГА ХОТООС ГЕРМАНЫ НИЙСЛЭЛ БЕРЛИНИЙ ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛНЭ


Прага - Берлин чиглэлд өдөрт хэд хэдэн удаа үйлчилгээ үзүүлдэг галт тэргэнд Чехийн төмөр зам шинэчлэлийг хийж байна. Чехийн төмөр замын хэвлэлийн албанаас мэдээллэж байгаагаар шинэ “ComfortJets” галт тэрэг нь 230 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Гар утасны интернэт сүлжээгилүү сайн хүлээн авах зориулалттай суудал гэх зэргийг боловсронгуй болгосон байна.



Мөн 240 метр урттай, 650 хүний ​​суудалтай, 510 тонны даацтай галт тэргэнд арван хоёр унадаг дугуйн талбай, хүүхдүүдэд зориулсан жижиг кино театрыг байгуулжээ. Одоогоор ашиглалтын зөвшөөрлийг авахад шаардагдах туршилтуудыг хийж байгаа бөгөөд ComfortJet-ийн анхны галт тэрэгнүүд энэ оны эхний хагасаас эхлэн зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.



Мөн   үйлчлүүлэгчдийн зүгээс зарим нэг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа юм. Тодруулбал шинэ галт тэргэнд  зөөгчид шар айраг, баншаар үйлчилдэг явуулын үйлчилгээг үзүүлэхгүй зөвхөн 18 хүний ​​суудалтай жижиг буфет ажиллах бөгөөд үүнийг урьдчилан захиалах боломжтой юм.








Comments


bottom of page