top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ОРОСЫН АРМИ ОУ-ЫН ХУДАЛДААНЫ ХӨЛӨГ ОНГОЦ РУУ ДАЙРЧ 4 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

2025 оны 3-р сарын 12-ны шөнө Оросын арми Одесса дахь боомтод баллистик пуужин харваж олон улсын тээврийн “Pinar” хөлөг онгоцыг оножээ. Энэхүү хөлөг онгоц нь Барбадосын далбаан дор явж байсан бөгөөд Алжир руу экспортлох үр тариа ачиж байжээ. Довтолгооны улмаас 18-24 насны Сирийн 4 иргэн нас барж, Украины нэг иргэн, Сирийн нэг иргэн шархадсан байна. Түүнчлэн тус дайралтаар боомтын агуулахууд болон ачих байгууламжууд ихээхэн эвдэрч сүйдсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө Кривой Рог хотод Оросын арми хоёр удаагийн довтолгоо хийж 47 настай нэгэн эмэгтэй амиа алдаж 9 хүн шархадсан, тэдний 7 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 3 хүний биеийн байдал хүнд байна гэжээ. Энэхүү довтолгоо нь зөвхөн дэд бүтцэд хохирол учруулаад зогсохгүй орон сууцны барилгууд, засаг захиргааны байр, автобус, хувийн автомашинууд, дэлгүүр, сургуулийн байгууламжуудыг сүйтгэжээ. Хотын захиргааны мэдээлснээр гарсан түймрүүдийг бүрэн унтраасан гэжээ. Түүнчлэн өчигдөр болсон Украин болон АНУ-ын Саудын Араб дахь уулзалтын дараахан болсон нь Москва гал зогсоох хэлэлцээр хийхээс татгалзаж байгаагийн илэрхийлэл байж магадгүй гэж дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page