top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

НОРВЕГИ ДАЛАЙН ТӨВШНӨӨС ДООШ 360м ГҮНД УСАН ДООГУУРХ АВТО ТУННЕЛЬ БАРЬЖ БАЙНА

Норвеги улс Европын хамгийн том инженерийн төслийн нэг болох Rogfast нэртэй усан доогуур 26.7 км урт, хамгийн гүн хэсэг нь далайн төвшнөөс доош 390 метрт байрлах авто замын хонгилыг барьж байна. 2025 оны байдлаар барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2033 онд бүрэн ашиглалтад оруулах төлөвтэй байна. Энэхүү хонгил ашиглалтад орсноор Норвегийн хоёр том хот болох Ставангер болон Берген хотуудын хооронд зорчих хугацаа 40 минутаар богиносох юм.

Төслийн онцлог:

  • Европын E39 хурдны замын нэг хэсэг

  • Фьорд далайн усан доогуур шууд чулууг нь тэсэлж, өрөмдөж барьж байгаа

  • Замын дунд хэсэгт 260 метрийн гүнд дугуй хэлбэрийн тойрог зам буюу “дугуй уулзвар” байрлах ба энэ нь жижиг Kvitsøy арлыг газартай холбох юм.

  • Хоёр чиглэлийн тус тусдаа хонгилтай ба ослын үед хүмүүс нэгээс нөгөө рүү гарч аюулгүй байдал хангана

  • Өдөрт дунджаар 13,000 машин зорчих тооцоололтой

  • Нийт зардал: 2 тэрбум евро орчим

Түүнчлэн энэхүү зам нь зөвхөн тээврийн хөдөлгөөнийг хөнгөвчлөхөөс гадна далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, аялал жуулчлал, ажлын хөдөлмөрийн урсгалд томоохон дэмжлэг үзүүлэх юм.

コメント


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page