top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ЯПОН УЛСАД БАРИВЧЛАГДЖЭЭ

Токио хотод аяллын визээр зорчиж явсан Монгол Улсын иргэн 36 настай Н.Х гэх эмэгтэй хулгайн хэргээр баривчлагдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал Токиод аялж явсан АНУ-ын иргэн 81 настай эмэгтэйн гар цүнхнээс 10,000 орчим иен буюу Монгол мөнгөөр 230 мянган төгрөг хулгайлсан байна.Японы хууль хүчний байгууллагууд хэргийн газарт шуурхай ажиллаж, хулгайлагдсан эд зүйлсийг буцаан олж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн Япон улс нь хууль дүрэм хатуу мөрддөг орон бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүний овог нэр, нас, мэргэжил, амьдарч буй газар зэрэг бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарладаг байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page