Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 оны хамтарсансудалгаагаар Монгол Улсын хүн амын 3 хувьтай тэнцэхүйц хэмжээний хүн гадаадад амьдарч байгаа бөгөөд тал хувь нь 32-оос доош насны иргэд байна. Гадаадад шилжигчдийн 44.3 хувь нь ажиллах , 35.9 хувь нь сурч боловсрох, 13.1 хувь нь гэр бүлийн гишүүдээ дагалдах гэсэн зорилгоор гарчээ. Гадаадад шилжигч 10 хүн тутмын 4 нь Монгол Улсад байхдаа хөдөлмөр эрхэлж байсны 3 нь цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч байжээ.
Мөн нийт дүнгээрээ сүүлийн 12 сард гадаадад байгаа иргэдээс 149.0 тэрбум төгрөгийн шилжүүлэг Монгол улсруу хийгдсэн бол эсрэгээрээ 54.1 тэрбум төгрөгийг Монгол улсаас илгээгдсэн байна.Түүнчлэн гадаадад шилжих хөдөлгөөн нь Монголд байгаа ар гэрийн санхүүгийн байдалд эергээр нөлөөлж байгаа ч зарим тохиолдолд сөрөг нөлөөг үзүүлж байна. Тухайлбалгэр бүлийн харилцаа муудах, тэр дундаа хүүхдийн хүмүүжил муудах зэрэг сэтгэл зүйн болон гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөг зарим өрхөд үүсгэсэн байгаагсудалгааны дүн харуулжээ.
Bình luận