top of page

МОНГОЛ УЛСАД ХИЙХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИНЫ АЙЛЧЛАЛ ДЭЛХИЙН АНХААРАЛД БАЙНА.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт буюу 2024.9.3-нд Монгол улсад айлчлах тухай Кремль пүрэв гарагт мэдэгдлээ. Тус айлчлалыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа тухай “Focus”, “Times”, “BBC-News” зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж эхлээд байна. Тодруулбал Барууны хэвлэлүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2023 оны 3-р сард Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гарснаас хойш Путин ОУЭШ-ийн гишүүн улсад айлчлаагүй байсан бөгөөд анх удаа Монгол улсад айлчлал хийж байгаа тохиолдол юм. ОУЭЗХ-ны баривчлах зөвшөөрөлтэй хүмүүсийг ОУХТ-ийн гишүүд хилээр орж ирэхэд нь баривчлах үүрэгтэй. Мөн тус олон гэрээнд Монгол Улс 2000 онд гарын үсэг зурж, 2003 онд соёрхон баталсантухай дурджээ.

 

Comments


bottom of page