top of page

МОНГОЛ УЛСАД СУУГАА ФРАНЦЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА



МУ-ын БШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны  хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ.                                            


Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.


Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх, Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалдзориулагдсан сар бүр 860 еврогийн мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авна. Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.Францад ирсний дараа даруй эхний тэтгэмж авах эрх нээгдэнэ. Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрхтэй мөн дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.


Тавигдах шаардлага:

Хүсэлт гаргагч Монгол улсын иргэн байх, Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх шаардлагатай. Мөн өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурчбайгаагүй байхыг анхааруулжээ.


Хэлний мэдлэг:

Хүсэлт гаргагч нь TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.Эсвэл Франц хэлний B2 хэлний түвшинтэй байх шаардлагатай.


Бүрдүүлэх материал:

CV буюу товч намтар;

❖ -Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;

❖ -Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;

❖ Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;

❖ Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/

❖ Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.

❖ Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;


Жич: Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авах боломжтой. Утас: 351914.           Сонгон шалгаруулалтыг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Хүсэлтийг 2024 оны 5 сарын 3-ний өдөр хүртэл дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ. “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15, Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/

Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс, /Утас: 11-324519 (104) , Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/

 


Comentarios


bottom of page