top of page

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛС РУУ ШУУД НИСЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Монгол улсын иргэд Европын Холбооны Улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин цааш явдаг байсан бол нэмж Унгар улс руу шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Энэ нь Унгар болон Зүүн Европын улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган Монгол улсын иргэд эх орондоо дамжихгүйгээр шууд нислэгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу талтай. Сонирхуулахад Монгол улс 44 дэх улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх орны тоо нэгээр нэмэгдэж байна.


Comments


bottom of page