Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Жишээлбэл Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжыг талууд судлан хэлэлцсэн. Мөн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт тус улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.
top of page
bottom of page
Comments