top of page

МОНГОЛ, ГЕРМАН ХОЁР УЛСЫН АВТО ЗАМ БОЛОН АГААРЫН ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖНӨ


ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг энэ 3-р сард манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Монгол, Герман хоёр улсын хоорондын харилцааны түвшинг ахиулж, стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх мөн зам тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.



Энэ нь хоёр улсын хооронд  авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх, Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээх, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх, хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх гэх олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон юм.



 


Comments


bottom of page