top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

МЕРЦИЙН ЦАГААЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ.

Friedrich Merz CDU намын дарга
Friedrich Merz CDU намын дарга

Германы цагаачлалын бодлогын өөрчлөлтийн санал хураалт дууслаа. Санал хураалт эхлэхээс өмнө Бундестагийн хурал ойролцоогоор дөрвөн цаг саатжээ. Ингээд Германы цагаачлалын урсгалыг хязгаарлах тухай хуулийн төслийн санал хураалтад нийт 693 гишүүн оролцож зөвшөөрсөн 338, татгалзсан 350, санал өгөхөөс түдгэлзсэн 5 санал авснаар CDU (Christlich-Demokratische Union) намын дарга Фридрих Мерцийн санаачилсан хууль олонхын саналаар дэмжигдсэнгүй. Түүнчлэн цагдаагийн албаныхны мэдээлснээр 1400-1500 орчим хүн тус хуулийг эсэргүүцсэн жагсаалд оролцож байгаа ч одоогоор тайван үргэлжилж байна гэжээ. Герман улсын канцлер Олаф Шольц (SPD) Бундестагийн санал хураалтын дараа “Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ нь олон хүний хувьд чухал шийдвэр болсон гэж бодож байна. Учир нь бид хуваагдах ёсгүй” хэмээн “X” (хуучнаар Twitter)-т жиргэжээ.

Фото: Nadja Wohlleben /REUTERS


🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.


🛜 Пэйж хуудсаа дагаарай.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page