top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

МАНАЙ ГАРАГ ДЭЭР НИЙТ 2.4 ТЭРБУМ ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА.

2024 оны байдлаар манай гараг дээр 0-17 насны 2.4 тэрбум хүүхэд амьдарч байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 29.6 орчим хувийг эзэлж байна. Гэхдээ сүүлийн он жилүүдэд төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор энэ тоо 2050 онд 2.06 тэрбум ,2100 онд 1.9 тэрбум болж буурах тооцооллыг эрдэмтэд гаргасан байна.

Харин манай Монгол улсын тухайд тус судалгаанд харьцангуй дээгүүр буюу хүн амын 35% нь хүүхэд залуучууд гэсэн тоон үзүүлэлттэй гарчээ.

Гэхдээ насны бүлэг нь улс орон бүрд өөр өөр байгааг анхаарах хэрэгтэй. Төрөлтийн түвшин өндөр зарим улс орнуудад жишээлбэл Нигерт төрөлт нэг эмэгтэйд 6,9 хүүхэд ногдож байгаа бол хамгийн бага төрөлтийн түвшинтэй орнуудад Макао нэг эмэгтэйд 0,71 хүүхэд. Түүний араас нэг эмэгтэйд 0,72 хүүхэд ногдох төрөлтийн түвшинтэй Хонг Конг зэрэг орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэрлэгдсэн байна.

 









Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page