Пүрэв гарагт Маврикиас Франкфурт чиглэлийн кондорын нислэгийн үеэр 70 зорчигч хоолны дараа дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Тус онгоцонд нийт 290 зорчигч явсан байна. Үйлчлүүлэгчид онгоцны үндсэн хоол эвгүй үнэртэй байсан. Хөлгийн багийнханд хэлсэн боловч арга хэмжээ аваагүй гэж мэдүүлж байгаа юм. Одоо зорчигчид агаарын тээврийн компанийг буруутгажхариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Германы өдөр тутмын хэвлэл “Bild” сонинд бичсэнээр: Зорчигчид онгоцны хоолонд ороомог, цөцгийн тос, бяслагны түрхлэг, нэг төрлийн салат, хүнсний ногоотой гоймонгийн порц авсан байна. Гоймон нь маш тааламжгүй үнэртэй, гашуун, металл мэт амттай байсан гэж мэдүүлжээ. Мөн нисэхийн авиа компани энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд их хэмжээний торгууль болон нөхөн төлбөрийг төлөх ёстой болдог бөгөөд захиалгын тоо багсах эрсдэлийг давхар хүлээдэг байна. Хэрэв зөрчил давтагдсан тохиолдолд тус компанийн нислэг үйлдэх хугацааг түр болон бүр хязгаарлах арга хэмжээ авдаг байна.
Түүнчлэн манай улсын МИАТ-ийн онгоцны хоолны чанарын асуудал л зорчигчдоос багагүй шүүмжлэл авдаг. Тиймээс нисэхийн авиа компаниуд энэ төрлийн зөрчлийг гаргахгүй зорчигчдын сэтгэл ханамж, хүнсний эрүүл ахуйн асуудалд хянамгай хандахгүй бол энэ нь зөвхөн дотооддоо шийдэгдэх асуудал биш олон улсын асуудал болон хувирдаг байна.
Comments