top of page

ИТАЛИЙН ХОЙД ХЭСЭГТ ЦАГ АГААРЫН БАЙДАЛ ХҮНДЭРЧ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА.

2024.10.08-ны өдрийн байдлаар Италийн хойд бүс нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, аюулын хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнээс шалтгаалан хөрсний гулгалт үүсэж болзошгүйг цаг уурчид болон аврагчид анхааруулж байна. Мөн ЕБС-иуд хаагдсан бөгөөд хөл хориог хэсэгчлэн тогтоогоод байна. Цаашид ч нөхцөл байдал хүндэрч болзошгүй тус бүс нутгаар аадар бороо дахин орж, салхи шуургатай байхыг цаг уурчид анхааруулж байна.

Мөн Миланд Ламбро голын түвшин нэмэгдэж урсац бөглөрөхөөс урьдчилан сэргийлж цэвэрлэгээг хийж байна. Түүнчлэн хөрш Швейцарт ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орохыг урьдчилан анхааруулаад байна. Пүрэв гарагт Kirk хар салхи Европт хүрч ирнэ гэж цаг уурчид мэдээлээд байгаа. Одоогоор хар салхи Европын орнуудаар хэр хүчтэй дайрч өнгөрөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: 20 MINUTEN


Comments


bottom of page