ИТАЛИЙН НЕАПОЛЬ ХОТОД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
- Ariuka Ariuk
- Mar 13
- 1 min read

Италийн Неаполь хотод өнгөрсөн шөнө төв европын цагаар 01:25 үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж оршин суугчид гудамжинд болон машиндаа хоножээ. Тус газар хөдлөлт нь сүүлийн 40 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан гэж Corriere della Sera сонин мэдээллээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр газар хөдлөлт зөвхөн Неаполь төдийгүй ойр хавийн хэд хэдэн бүсэд мэдрэгдсэн бөгөөд дараа нь хэд хэдэн жижиг чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас нэг хүн бэртсэн бөгөөд зарим барилгын хана цуурч, нурангийн хэлтэрхий машин дээр унажээ. Түүнчлэн ойролцоох хоёр хотын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож мэргэжилтнүүд барилгын аюулгүй байдлыг шалгахаар болжээ.


Comments