ИТАЛИД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ ХҮЧТЭЙ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ.
- Ariuka Ariuk
- Dec 9, 2024
- 1 min read
Италийн Florenz хотын ойролцоох Eni компаний газрын тос боловсруулах үйлдвэрт өнөөдөр буюу 2024.12.09-ний өглөө хүчтэй дэлбэрэлт болжээ. Осол үйлдвэрийн талбай дээр болсон бөгөөд ANSA агентлагийн мэдээлснээр хоёр хүн амь үрэгдэж, найман хүн шархдаж, дөрвөн хүн сураггүй алга болсон байна.

Гал унтраах алба, цагдаагийн алба хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан зургаас харвал дэлбэрэлт том талбайг хамарсан бөгөөд утаа ихтэй байгаа тул ойр хавийн оршин суугчдыг цонхоо хааж байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: BILD агентлаг


Comments