Францын төв хэсэгт орших Rive-de-Gier хотод аадар бороо орсны улмаас авто зам болон олон тооны машинууд усанд автаж, төмөр зам үерийн усанд боогджээ. Мөн 48 цагийн дотор 700 милиметр хүртлэх хур тундас орсон нь Парист бүтэн жилд унах тундас гэж Францын Байгаль орчны сайд Agnes Pannier-Runacher хэлэв. Түүнчлэн баасан гарагт Францын зүүн өмнөд хэсэгт 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Францын Ерөнхий сайд Michel Barnie аврах ажиллагаанд 2300 орчим гал сөнөөгчид болон аврагчид оролцсон гэж мэдэгджээ. Харин Итали даяар цаг агаарын онцгой байдлын улаан, улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг зарлаад байгаа бөгөөд мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Италийн өмнөд хэсгээр үргэлжилсэн бороо ирэх 7 хоногийн дунд хүртэл орох төлөвтэй байгааг анхааруулж байна. Одоогоор Италийн Emilia Romagna муж хамгийн их хохирол амсжээ.
Эх сурвалж: Euronews
Comments