Италийн хойд хэсгийн “Bologna” хот хотын төвийн замын хөдөлгөөнд цагт 30 км хурдны хязгаар тогтоожээ. “Bologna” хотод мөрдөгдөж байсан авто замын 50 км/ц хурдыг 30 км/ц болгон буурууллаа. Хэрэв жолооч хурдны хязгаартай авто замаар 36 км цагаас дээш хурдтай явбал 29 еврогийн торгууль ногдуулахаар хуульчилжээ. Bologna Болонья хотын удирдлагууд шинэ хязгаарлалт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаас гадна агаар, дуу чимээний бохирдлыг бууруулах зорилготой гэж мэдэгджээ.
Гэвч энэ арга хэмжээг оршин суугчид эсэргүүцэж агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй гэдэг нь батлагдаагүй гэж үзэж байгаа юм. Үүнийг хотын эрх баригчид тайлбарлахдаа европын хамгийн их агаарын бохирдолтой хотууд авто машины тоог нэмэгдүүлэхгүй цөөлөх бодлогыг баримталж байна. Мөн Лондоны “Imperial” коллежийн судалгаагаар авто машины хурдны бүсийг бага хурдаар тогтоовол машины яндангийн бохирдлоос гадна орчны тоосонцрынтүвшин буурдаг гэж үзсэн байна. Түүнчлэн Италийн Милан, Парма хотууд хотын төвийн замуудад 2024 онд 30 км/цагийн хурдны хязгаар тогтоохоор төлөвлөж байна.
コメント