top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ИТАЛИ УЛС ДЭЛХИЙН ГОЙМОНГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ДӨРӨВНИЙ НЭГИЙГ ДАНГААР ХАНГАЖ БАЙНА

Аливаа улс оронд өөрийн гэсэн үндэсний үйлдвэрлэл, эрт дээр үеэс гаршсан аж ахуй гэж байдаг Монголчууд бидний хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэн түүхий эдийг боловсруулах нь бидний уламжлалт аж ахуй гэж үздэг бол Итали улс гоймон үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай. 2023 оны судалгаагаар итали улс дэлхийн нийт гоймонгийн дөрөвний нэгийг дангаар нийлүүлсэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гоймонгийн нийлүүлэлт 16 %-иар  өсөж борлуулалтын үнэ жилд 3.1 тэр бум евро давсан байна.



Дэлхийд тэргүүлж байгаа гоймонгийн үйлдвэрлэлээ цааш хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчид нэртөрлүүд дээр анхаарлаа хандуулж байна. Энэ нь бүхэл үр тариа, цавуулаггүй, органик эсвэл хурдан болдог гэх мэт шинж чанарууд дээр сайжруулалтыг хийсээр байна. Үндсэндээ дэлгүүрийн лангуун дээрээс дөрвөн хүний хоёр нь итали гоймонг сонгодог гэсэн судалгааг гаргасан байна.Тус үзүүлэлтээрээ Итали улс гоймонгийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. харин хүчтэй өрсөлдөгч Хятад улс юм хятад улс нь бэлэн гоймон болон уламжлалт гоймон хийх үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан бөгөөд өөрийн гэсэн амт чанартай байдаг байна.

 


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page