ИТАЛИ: СИЦИЛИЙН ETNA ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ БАЙНА
- Ariuka Ariuk
- Feb 26
- 1 min read

Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Сицилийн Etna хэдэн өдрийн турш дэлбэрч байна. Энэ нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлсэн бөгөөд эрх баригчид галт уулын эргэн тойронд тодорхой зай барихыг анхааруулжээ. Лав урсаж буй бүс буюу 1,800 метрийн өндөрт нөхцөл байдал эрсдэлтэй хэвээр байгаа юм.

Түүнчлэн Enta уултай ойролцоох Adrano хотын захирагч галт уулын лавын урсгалд хэт ойртохыг хориглох тушаал гаргаж, жуулчдыг аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөхийг анхааруулсан байна.

Галт уул судлаач Giovanni нутгийн иргэд болон жуулчдыг 100-200 метрийн зайг зайлшгүй баримтлахыг зөвлөж, “Лав маш удаан урсаж байгаа ч хөдөлгөөнтэй хэвээр. Халуун чулуу унах, цастай бүсэд хүрч буй халуун лав нь уурын тэсрэлт үүсгэн жижиг хэмжээний хайлсан чулуу агаарт цацагдах аюултай” гэжээ.

Comments