Итали дахь Пиза-ийн цамхаг 850 жилийн өмнө буюу 12-р зуунд баригдаж эхэлсэн бөгөөд дэлхийн гайхамшигт бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Пизагийн цамхгийг 4,5 метрийн хазайлт нь дэлхийд алдартай болгож дэлхийн өнцөг булан бүрээс Италийг зорих жуулчдын үзэх дуртай газруудын нэг болжээ. Тус цамхгийг барьсан газрын хөрс зөөлөн учир газар хөдлөлтийн чичирхийллийг багасган цамхгийг нурахаас сэргийлж чаджээ.
Түүнчлэн Пизагийн цамхаг анхныхаа хазайлтаас 4 см-ээр нэмэгдсэн нь түүхэн дурсгалт газрын хувьд нурах эрсдэл өндөр болж 1990 онд цамхаг хаагдсан юм. Үүний дараа Италийн шилдэг инженерүүд хазайлтыг зогсоохоор томоохон төсөл эхлүүлсэн юм. Уг төсөлд нийт 25 сая фунт стерлинг төсөвлөж 11 жил үргэлжилсэн юм. Харин хамгийн сүүлийн үзлэгийн дараа орон нутгийн өвийн агентлаг цамхгийн нурах эрсдэл багассан гэж мэдэгдсэн юм.
Comments