Пүрэв гарагт \ 2024.03.28 \ сошиал орчинд 41 минутын аудио бичлэгийг Исламын улс бүлэглэлийн гишүүн Аль-Ансари хийж байршуулсан байна. Тус дуу бичлэгт Москвагийн ойролцоох 140 хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээгээд, Еврей, христийн шашинтнуудын эсрэг дэлхий даяар халдлага үйлдэхээ зарлалаа. Мөн загалмайтнууд буюу (Христэд итгэгчид) болон еврей үндэстний эсрэг зэвсэгт халдлага үйлдэхийг уриалсан. Уг бичлэг Европ, АНУ, Палестины цахим орчинд зэрэг нийтлэгдсэн бөгөөд мөн бичлэгт "Аль-Каида" террорист байгууллагыг замаасаа хазайж байна гэж шүүмжилж, дараа нь рмадан сарыг жихадын сар гэж зарласан байна.
top of page
bottom of page
Comments