top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЗУНЫ ОЛИМПЫН 33-Р НААДМЫН НЭЭЛТ ПАРИСЫН ГОЛ СУДАС СЕНА МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭР БОЛНО



2024 оны зуны 33-р олимпын наадам Франц улсын нийслэл Парис хотноо 7.26 - 8.11 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Парис 2024 нь Олимпын түүхэн дэх хамгийн мартагдашгүй зохиолтой нээлтийг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд хэд хэдэн анхны тодотголтой үйл явдлуудыг нээлтийн ёслолоос харна гэж зохион байгуулагч улс мэдэгдээд байна. Тодруулбал зуны олимпын наадмын түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд ёслолын ажиллагаа зохион байгуулагдахгүй. Парис хотын төв хэсэгт, гол судас болох Сена мөрний эрэг дагуу нээлтийн ёслол болох юм.



Энэ нь тамирчдын парад шинэ дүр төрхтэй буюу орон орны тамирчид өөрийн улсын далбаатай завь хөлөглөн орж ирэх юм.  Мөн телевиз, онлайн үзэгчдэд зориулан тамирчдыг ойроос харах боломжийг олгох камерын суурилуулсан байна. Түүнчлэн Парисын олимпод нийт 400.000 мянган тасалбар худалдаанд гарч байгаа юм. Үнийн тухайд нийт тасалбарын гуравны нэг нь 50 евро ба түүнээс дээш үнэтэй бөгөөд үлдсэн гуравны хоёр нь 100 еврогийн үнэтэй худалдаанд гарч байна.



Сонирхуулахад 2024 оны наадмыг зохион явуулах албан ёсны хүсэлтээ хотууд 2015 онд гаргаж эхэлсэн бөгөөд анх хүсэлт гаргасан таван хотоос Ром, Хамбург, Будапешт, хотууд нэрээ татаж, Олон Улсын Олимпын Хорооны 131-р чуулганаар тус олимпыг Парист зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн уг чуулганаар Лос Анжелес хотод дараагийн 2028 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг өгсөн юм.


תגובות


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page