top of page

Европын Аяллын Хөтөч

ЕХ-НЫ ОРНУУД АНУ-ЫН БАРААНД 25%-ИЙН ТАТВАР ТОГТООЖ ХАРИУ ЦОХИОЛТ ӨГЛӨӨ

Европын Холбооны гишүүн орнууд АНУ-ын ногдуулсан барааны татварын тарифын хариуд анхны цохилтоо өглөө. Тодруулбал лхагва гарагт Европын Комиссын зүгээс АНУ-ын бараанд 25%-ийн татвар ногдуулах шийдвэрийг албан ёсоор зарлалаа. ЕХ-ноос АНУ-д дараах түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг багтаажээ. Үүнд ган, хөнгөн цагаан, тамхи, тахианы мах, шар буурцаг, самар мөн өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг дахин жагсаана гэж мэдэгдлээ.

Европын зүгээс тариф ногдуулах барааны нийт хэмжээ жилд 22 тэрбум еврод хүрэх бол АНУ-ын экспортын хэмжээ 26 тэрбум евро байна гэж тооцоолжээ. Түүнчлэн ЕХ-ны худалдааны асуудал хариуцсан төлөөлөгч Олоф Гилл мэдэгдэхдээ: Эдгээр тарифыг АНУ шударга, тэнцвэртэй хэлэлцээр хийхэд бэлэн болсон тохиолдолд зогсоох боломжтой” гэж онцолжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page