Цюрих хотын галт тэрэгний буудал дээр цагдаа нар хар арьст залууг шалгах үедээ арьс өнгөөр ялгаварласан гэх гомдлыг саатуулагдсан иргэн гаргасан байна. Учир нь хар арьст залуу Швейцар улсын иргэний үнэмлэхтэй байсан бөгөөд цагдаа нар үнэмлэхийг хууль бус гэж үзсэн тул шүүхээр шалгуулсан байна. Харин энэ үйлдлийг тухайн иргэн хар арьстай учраас ялгаварлан гадуурхсан үйлдэл гэжгомдол гаргажээ.
Европын хүний эрхийн шүүх иргэний гаргасан гомдлыг авч хэлэлцээд цагдаа нарыг буруутай гэж үзсэн байна. Мөн ЕХ-ны шүүгчид хүний эрхийн тухай конвенцыг Швейцар улсын шүүх зөрчсөн, тэр дундаа ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 24 мянган еврогийн нөхөн төлбөрийг гомдол гаргагч талдтөлөх ёстой гэж шийджээ. Харин Швейцарын цагдаагийн үйлдвэрчний эвлэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Comments