top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДААС ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗНЫ ҮНЭ УНГАРТ ХАМГИЙН ХЯМД БАЙНА

Updated: Jan 15, 2024

ОХУ болон Украйны дайны хориг арга хэмжээтэй холбоотойгоор европын орнуудад байгалийн хий болон цахилгааны үнэ өндөр хэвээр байна. Энэ нь өвлийн улиралд айл өрхүүдэд хүнд тусч байгааг онцолж байгаа юм. Учир нь Европын орнууд гэрийн халаалтаа газаар ажиллуулдагтай шууд холбоотой. Мөн цахилгааны үнэ 2023 оны судалгаагаар ЕХ-ны улсын нийслэлүүдээс Будапештын эцсийн хэрэглээний үнэ нэг киловатт цаг тутамд 9,61 евро цент буюу хамгийн бага байсан байна. 



Харин ЕХ-ны орнуудын дундаж үнэ 2.5 дахин өндөр байгаа юм. Тоон үзүүлэлтээс харвал өрхийн цахилгаан эрчим хүч Дублин хотод (42.75 евро цент), Лондонд (40.33 евро цент), Берлинд (38.09 евро цент) буюу хамгийн өндөр үнэтэй байв. Гэхдээ энэ жилийн хувьд европын ихэнх хэсэгт цаг агаар харьцангуй дулаан байгаа нь эерэг нөлөөллийг авчирч байна. Энэ нь хийн агуулахуудыг сайтар дүүргэж, сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хувь өссөн гэсэн үг юм.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page