top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР ФРАНЦАД ЯАРАЛТАЙ ХУРАЛ ЗАРЛАЛАА

Updated: Feb 18

Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид өнөөдөр Францад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай уулзалт хийх болсон байна. Тодруулбал, Францын ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй тус уулзалт Украйны нөхцөл байдал болон Европын орнуудын аюулгүй байдлын талаар хэлэлцэх юм байна. Сүүлийн үед цагаачидтай холбоотой гэмт халдлага томоохон орнуудад гарч нийгмийг цочролд оруулах болсон тэгвэл тус асуудлыг ч мөн хэлэлцэх юм. Өнөөдөр буюу даваа гаригт эхлэх уг уулзалтад Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар оролцоно. Мөн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцох юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаа болон Европын засгийн газрууд ОХУ-ын Украйнд хийсэн түрэмгийллийг хэрхэн зогсоох талаар санал зөрөлдөж буй. Мөн АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид уулзах болсон энэ үед яаралтай хурал хийх шаардлагатай гэж европын холбоо үзэж байгаа юм. Харин Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Кит Келлог: Европыг АНУ болон ОХУ-ын хэлэлцээнд оролцуулах хүсэлгүй байгаа тухай онцолжээ.


Commentaires


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page