ЕХ-ны Комисс Google-ийн үндэслэгч Alphabet, iPhone үйлдвэрлэгч Apple болон Facebook-ийн толгой компани Meta нарын эсрэг шүүх дээр зарга үүсгэж байгаагаа зарлалаа. Дээрх дэлхийн шилдэг дижитал компаниудыг ЕХ-ны цахим орчин дахь шинэ дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Тодруулбал Google-ийн хайлтын системийн жагсаалтын үр дүнд Alphabet нь Google Maps эсвэл Google Shopping зэрэг өөрийн үйлчилгээгээ хамгийн эхэнд санал болгодог. Apple-ийн хувьд iPhone хэрэглэгчид заримдаа урьдчилан суулгасан программуудыг устгаж чадахгүй, гар утсан дээрх зарим үндсэн тохиргоог өөрчилж чадахгүй байгаа хэрэглэгчдэд сонголт өгөх боломжийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байгаа юм.
Мета Группийн тухайд Facebook болон Instagram платформуудын хэрэглэгчид зар сурталчилгаа үзэхийг хүсэхгүй бол сар бүр дор хаяж 9.99 еврогийн төлбөр төлдөг. Энэ үйлчилгээг үзүүлэхдээ хэрэглэгчдийг өөрсдийн мэдээллээ дамжуулахыг шууд бусаар албаддаг гэж сэжиглэж байгаа юм. Европын холбооны Комисс мөрдөн байцаалтын явцад шинэ хуулийг зөрчсөн гэж үзвэл компаниуд дэлхийн жилийн эргэлтийн арав хүртэлх хувиар торгууль ногдуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь хэдэн арван тэрбум еврогоор яригдах нь юм.
Comments