Европын парламентын 2024 оны сонгууль зургаадугаар сарын 6-9-ний хооронд болно. Тус сонгууль нь өндөр ач холбогдолтой бөгөөд тухайн бүс нутагт оршин сууж ажиллаж амьдарч байгаа нийт хүмүүст хамаатай юм. Энэ нь эрчим хүч, амьдрах зардал, инфляц, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, цалин хөлс, даатгал гэх зэрэг өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхүйц шийдвэрүүдийг гаргах эрх баригчдыг сонгох сонгууль гэж ойлгож болно. Түүнчлэн Европын холбооны гишүүн зарим орнуудад хэт барууны үзэлтэй параламент бүрдсэн байгаа нь энэ удаагийн сонгууль түүхэн дэх хамгийн маргаантай болж магадгүйг судлаачид хэлж байгаа юм.
top of page
bottom of page
Comments